Tuesday, December 17, 2013

“Та ажилд ороход бэлэн үү “ сорилын тайлан

“Та ажилд ороход бэлэн үү “ сорилын тайлан

2013-2014  оны хичээлийн жилийн уг сорилд нийт 25  оюутан хамрагдсан байна
Сорил нь
1.    Мэргэжлийн сорил
2.    XXI зууны мэргэжилтэн ЭССЭ бичих сорил
3.    Англи хэлний сорил
4.    Комъютерийн сорил
5.    Ярилцлага гэсэн хэлбэртэй явагдлаа.
Нягтлан бодох бүртгэл мэргэжлээс
Г.Ариунгоо   АС4-1    184 оноогоор
Санхүү эдийн засаг мэргэжлээс
Ш.Тогтохдаâаа  FE4-1     187    оноогоор
Банкны эдийн засаг,нябо мэргэжлээс
Б.Æàí÷èâäîðæ  160 оноогоор
Татварын эдийн засаг, нябо мэргэжлээс
Б.Ñóìúÿà 146  оноогоор
Маркетингийн менежмент мэргэжлээс
 н.Áóÿíõèøèã 144 оноогоор тус тус тэргүүлсэн байна.
Сорилд оролцогчдоос Мэргэжлийн сорил ÀÑ 4-1 ангийн оюутан М.Íàðàíòóÿà  90 îíîîãîîð,  ÌÌ4-1 àíãèéí îþóòàí н.Áóÿíõèøèã 90 оноогоор, ÌÌ 4-1 ангийн оюутан М.Ãàíáîëä ЭССЭ-ний сорилд 16 оноогоор, англи хэлний сорилд FE4-1  ангийн оюутан Ш.Тогтохдаваа  34 оноогоор,Ярилцлагын  сорилд  АС4-1 ангийн оюутан М.Дэмбэрэл 44 оноогоор , АС 4-2 ангийн оюутан Н.Амартүвшин 44, ТА-4 ангийн Сумъяа 24  оноогоор тус тус тэргүүлсэн байна.
Сорилд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
2013,11,15

МУИС-ийн Завхан сургуулийн Нягтлан Бодох Бүртгэлийн тэнхимийн 2013-2014 оны хичээлийн жилийн “Мэргэжил сурталчлах” аяны 7 хоногийн тайлан
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь мэргэжил сурталчлах 7 хоногийн аян 10 сарын 28-наас 11 сарын 05-ны хооронд  явууллаа. Мэргэжил сурталчлах аяны хүрээнд уламжлал болон явагддаг  тэмцээн уралдаануудыг явууллаа.  Эдгээрт:
1.      “203 тоот танхимийн нээлт, тэнхимийн 7 хоног”-ийн нээлтийн үйл ажиллагаа
2.       “Оюутан бие хүн болж төлөвших нь” лекц    
3.      Эчнээ-2 ангийн нэрэмжит  “Центавр” /танин мэдэхүйн тэмцээн/
4.      Нягтлан бодох бүртгэлийн VIII олимпиад                                                      
5.      Эчнээ-3  ангийн нэрэмжит  “ Бид санхүүгийн албаныхан” мэргэжлийн АСТ
6.      Эчнээ-2  ангийн нэрэмжит  “Алтан хонх” /танин мэдэхүйн чиглэлээр/
7.      Эчнээ-1  ангийн нэрэмжит  “Төгсөгч-2013” дэвжээ           
8.      “Мэргэжлийн ёс зүйн” лекц
9.      “Багш,ажилчид, эчнээ ангиудын дундах бооцоот тэмцээн”
10.  МУИС-ийн Завхан сургуулийн багш ажилчдын дунд “Би Эйнштейн биш” хөгжөөнт тэмцээн
11.  Хаалтын үйл ажиллагаа “Бидний аялгуу-3” тайлан тоглолт
зэрэг байлаа. Үүнээс гадна тэнхимийн мэргэжлийн ангийн оюутнууд хичээлийн 5 өдөр үүдэнд зогсон өглөө ирж байгаа хүмүүсийг угтан хүлээн авч байлаа.
НББ-ийн тэнхмийн мэргэжил сурталчилах аяны хүрээнд зохион байгуулсан НББ-ийн 8-р олимпиадыг 2013 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 16.30-18.30 хооронд 204 тоот лекцийн танхимд зохион байгуулж явуулав. Уг олимпиадад нийт нягтлан бодох бүртгэл, татварын мэргэжлийн ангиудаас 35 оюутан оролцсон бөгөөд эдгээрээс
1-р байрт АС4-2 ангийн оюутан Соёл-Эрдэнэ
2-р байрт АС4-2 ангийн оюутан Амартүвшин
3-р байрт АС4-1 ангийн оюутан Ууганбат
4-р байрт АС4-1 ангийн оюутан Оюунсувд
5-р байрт АС4-1 ангийн оюутан Ариунгоо нар тус шалгарав.

НББ-ийн тэнхмийн мэргэжил сурталчилах аяны хүрээнд зохион байгуулсан “МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ” лекцийг 2013 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 16.00 цагаас 204 тоот лекцийн танхимд AC4-1, AC4-2, TA4, AC3, TA3 ангиудын Г.Уранбаяр багш нийт 56 оюутанд уншив.
Мөн аяны хүрээнд зохиогдсон “Центавр”  танин мэдэхүйн тэмцээн эчнээ-2 курстэй хамтран зохион байгуулав. Тэмцээн 2013 оны 10 сарын 29-нд МУИС-ийн Завхан сургуулийн 121 тоот танхимд боллоо. Тэмцээнд АС2, ВА-2, CU2 ангийн 3 баг оролцож авхаалж самбаагаа сорьцгоосон ба багийн нийт дүнгээр дараах байруудыг эзэллээ.
1-р байр АС-2
2-р байр CU-2
3р байр ВА -2
Тэмцээний шүүгчээр Эчнээ 2 ангийн оюутан Борхүү, Баярсайхан, Өнөрбаяр, Ариунаа нар ажиллаа.
Центавр танин мэдэхүйн тэмцээнийг оюутнуудыг багаар ажиллах чадварыг идэвхижүүлэх, танин мэдэхүйн мэдлэгийг сорих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сургуулийн дүрэм журмыг сурталчлах зорилготой.
Мэргэжил сурталчлах аяны хүрээнд зохиогдсон “Бид санхүүгийн албаныхан ”АСТ  тэмцээн 2013 оны 10 сарын 30-нд МУИС-ийн Завхан сургуулийн 121 тоот танхимд боллоо.Тэмцээнд АС3 ангийн 3 баг, ВА-3 ангийн 2 баг, FE 3 ангийн 1 баг  ММ3 ангийн1 нийт 8 баг оролцсон  ба багийн нийт дүнгээр дараах байруудыг эзэллээ.
1-р байр АС-3 ангийн Хатагтай муурнууд
2-р байр FE3 Finance
3-р байр АС-3 ангийн Бүртгэлийн акулууд баг
Тэмцээний шүүгчээр НББ-ийн тэнхмийн эрхлэгч Д.Нар-Од багш Ц.Алтантуул эчнээ 3 ангийн оюутан Д.Алтанцэцэг  нар ажиллаа.
Сургуулийн багш ажилчдын дунд зохион явуулсан “Би Эйнштейн биш” цэнгээнт танин мэдэхүйн авхаалж сорсон тэмцээнд аж ахуй нэгийн нийт 4 багууд оролцлоо. Тэмцээний шүүгчээр хамтын ажилгааны албаны дарга Б.Дэмид, Багш. Г.Уранбаяр нар шүүгчээр ажиллаа. Тэмцээний
1.       1-р байранд Санхүү банкны тэнхим
2.      2-р байр Бизнес эдийн засгийн тэнхим
3.      3-р байрь Ерөнхий эрдмийн тэнхимийн багууд тус тус шалгарлаа.
Өдөр эчнээ ангийн төгсөгч ангиудын дунд уламжлал болгон явуулдаг “төгсөгч 2014 Дэвжээ” тэмцээнийг зохион явуулав. Тэмцээнд нийт 6 баг орсоноос АС4-2 ангийн “Тооцоологч” баг 1-р байр, Эчнээ-3 ангийн “Түүчээ” 2-р байрт, FE4-1 ангийн “Hedger” баг 3-р байрт шалгарлаа.
Сургуулийн 1-р курсийн оюутнуудын дунд “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээнийг сургуулийн номын санд 2013 оны 11 сарын 28-нд 15 цагаас зохион явууллаа. Тэмцээний шүүгчээр Багш Б.Болорчимэг, Б.Амартүвшин, Эчнээ-2 ангийн Саранчимэг нар ажиллаа.
Тус тэмцээний 1-р байрт FE1-2 ангийн оюутан Цэнд-Аюуш, 2-р байрт  FE1-2 ангийн оюутан Чанцалмаа, 3-р байрт CU1-1 ангийн Далайцэрэн нар шалгарлаа.
Мэргэжил сурталчлах аяны хаалтыг сургуулийн спорт зааланд “Бидний аялгуу-3” тайлан тоглолтоор хийж уг тоглолтонд нийт өдөр эчнээ ангийн 40 гаруй оюутан орж, тэнхимийн нийт багш нар оролцлоо.
Тэнхимийн мэргэжил сурталчлах аяны хүрээнд 7 уралдаан тэмцээн, 2 лекцийг уншсан бөгөөд 4 тэмцээнийг нь эчнээ ангийнхан санхүүжүүлж зохион байгуулав. Тэнхимийн 2013-2014 оны төсөвт тусгасны дагуу шагнал урамшилд 75500 төгрөг түүнээс ашгийн татвар авч 67950 төгрөгийг шагналд өгч, тэнхимийн мэрэгжил сурталчлах 7 хоногийн аяны хүрээнд үйл ажиллагааны зардалд 366500 төгрөг тус тус зарцуулсан ба түүний баримтыг хавсаргав.
Мөн суралцагчдынхаа дэмжлэгээр 5230850 төгрөгөөр тохижууллаа.  Нягтлан Бодох Бүртгэлийн тэнхимийн аян нь мэргэжлийн давуу сайн тал, онцлогийг таниулахад оршиж байв.



МУИС-ийн Завхан сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхим, ММНБИ-ийн Завхан салбар хамтарсан “Бүртгэл, санхүү, эдийн засгийн хөгжилийн чиг хандлага” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал
“Бүртгэл, санхүү, эдийн засгийн хөгжилийн чиг хандлага” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 12 дугаарын 16-ны 15 цагт 203 тоот танхимд эхэллээ. Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш нар суулаа.
1.      CU3-1 ангийн А.Эрдэнэзаяа, Б.Авирмэд “Хар тамхины хэрэглээ ба өнөөгийн байдал” сэдэвт  илтгэлээ тавив. Мөн түүний араас
2.       ВА4-1 ангийн М.Цэвээндарь “Арилжааны банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, түүнийг сайжруулах арга зам” сэдвээр
3.      АС4-1 ангийн М.Дэмбэрэл “МУ-ын аудитын тогтолцооны өнөөгийн байдал, орчин үеийн чиг хандлага” сэдвээр
4.      CU4-1 Ж.Анхтуяа “Хилийн боомтуудаар зорчих зорчигчдын гаргах зөрчил” сэдвээр
5.      ТА4-1 Ж.Хишигбаяр “ Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлын шинжилгээ” сэдвээр
6.      АС3-1 М.Лхагвадорж “ Мал, Малын төрлийн бүтэц, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдвээр
7.      АС4-2 Б.Буян-Очир “Эргэлтийн хөрөнгө, түүний ашиглалтыг тодорхойлогч шинжилгээ” сэдвээр
8.      FE4-1 Н.Дамаажав “Өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүний үнийг тогворжуулах арга зам” сэдвээр
9.      АС4-1 П.Наранбат “Бизнесийн байгууллагын дотоод хяналтыг сайжруулах арга зам” сэдвээр
10.  FE4-1 Ш.Тогтохдаваа “Цалин ба инфляцийн хоорондын хамаарал” сэдвээр
11.  АС4-1 Н.Амартүвшин “Уул уурхайн салбар нь орон нутгийн эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөх нь” сэдвээр
12.  ВА3-1 Г.Очироо “Орон нутаг дахь салбар банкуудад эрүүл мэндийн зээлийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх боломж” сэдвээр
13.  АС4-1 Б.Ууганбат “Аж ахуй нэгж байгууллагын орлого, ашгийн шинжилгээ” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Оюутны эрдэм шинжилгээний хуралд нийт 12 оюутан илтгэл хэлэлцүүлснээс
1.      1-р байрт АС4-2 Б.Буян-Очир “Эргэлтийн хөрөнгө, түүний ашиглалтыг тодорхойлогч шинжилгээ” сэдвээрээ
2.      2-р байрт АС4-1 Н.Амартүвшин “Уул уурхайн салбар нь орон нутгийн эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөх нь” сэдвээрээ
3.      3-р байрт CU4-1 Ж.Анхтуяа “Хилийн боомтуудаар зорчих зорчигчдын гаргах зөрчил” сэдвээрээ
4.      Тусгай байрт АС3-1 М.Лхагвадорж “ Мал, Малын төрлийн бүтэц, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдвээрээ тус тус байр эзэллээ.
Шагналын сан 150,000 төгрөгийг ММНБИ-ийн Завхан салбар ивээн тэтгэж, мөн ивээн тэтгэгчийн шагнал сургуулийн зургийг Нутгийн үйлс ХХК-иас ивээн тэтгэв.